Цаг үеийн мэдээ

 

         Хятад улс коронавирусийн халдвар авсан хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээнд баавгайн цөс ашиглахаар болсон тухайн сар гаруйн өмнө мэдэгдэж байсан.

      Эрүүл мэндийн үндэсний комиссоос коронавирусийн өвчтэй хүмүүсийг эмчлэхийн тулд баавгайн цөс, ямааны эвэр, өвс ургамал агуулсан эм, тариа тарилгыг хэрэглэхийг зөвшөөрсөн.  Энэ нь олон жилийн турш Хятадын уламжлалт анагаах ухаанд ашиглагдаж ирсэн бөгөөд олон улсын хууль бус зах зээлд өндөр үнэд хүрдэг бүтээгдэхүүн ч эрдэмтэд энэхүү эмчилгээний арга нь тус өвчний үед яг баттай эсэхийг мэдэхгүй гэж тайлбарлажээ.

      Тэгвэл дэлхийн өнцөг булан бүрээс эсэргүүцэл иржээ. Амьтан хамгаалах байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Кирсти Уоррен "Хятад даяар 20,000 орчим баавгай нь харгис хэрцгий нөхцөлд жижигхэн торонд амьдарч байна" гэв.  Цөсний аж ахуй нь Хятад улсад хууль ёсны байдаг боловч ховордсон зүйл бүхий олон улс энэ төрлийн худалдааг конвенцоор хориглосон байдаг байна.

     

            "Ази даяар баавгайн цөсний худалдаа түгээмэл байдаг, гэхдээ энэ нь ихэнх улс оронд хууль бус байдаг" гэж амьтны эрхийн ТББ-аас Ричард Томас ярьж байна.

          "Гэхдээ баавгайн цөс дэх идэвхитэй бодис болох урсодоксицолын хүчил нь лабораторид амархан нийлэгддэг. Гэхдээ баавгайн цөсийг эмэнд оруулах шаардлагагүй" хэмээн амьтан хамгаалах нийгэмлэг үзэж байна.

Хоёрдугаар сард Хятад улс зэрлэг амьтдын худалдаа, хэрэглээнд нэн даруй, иж бүрэн хориг тавьсныг байгаль орчны мэргэжилтнүүд талархан хүлээн авчээ.

 

Таны сурталчилгаа