Богд хааны ордон музейн дэргэдэх 1.6 га талбайг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулж байгаа юм.
Нийт 2.7 тэрбум төгрөгийн санхүүжилттэй түүх, соёлын дурсгалт газар болгох уг ажил долдугаар сарын 9-нд дуусна гэж албаныхан мэдээллээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг "Нутагт консалтинг" ХХК боловсруулж ерөнхий гүйцэтгэгчээр "Сэнзо констракшн" ажиллаж байна.
1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийж буй тохижилтын ажлын 47 хувийг явган хүний зам, 53 хувийг ногоон байгууламж эзлэх ба явган хүний замын ажил 85, ногоон байгууламжийн ажил 90 хувьтай байгаа юм.
Харин үлдсэн 1.4 тэрбум төгрөгийг 13 хөшөө дурсгал хийхэд зарцуулах ба үүнд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, 3 метр өндөртэй Богдын Лүндэн, 6 метр урттай цагаан шонхрын хүрэл баримал багтсан байна.