Цаг үеийн мэдээ

      ЭМЯ-наас коронавируст халдварын үед сүм, хийд, шашны байгууллагад өгөх зөвлөгөөг боловсруулжээ.

      Тус яамны “Антикорона” баг өдөр бүр салбар салбарын ажил мэргэжил, эрхлэгчдэд зориулан “COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулан ажиллаж буй. Бурхан багшийн мэндэлсэн Их дүйчэн өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр өнөөдөр тохионо. Иймд сүм хийдээр явахдаа тус яамны зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Сүм, хийд, шашны байгууллага:

• Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх

• Нүүрний болон амны хаалт зүүх

• Хурал номыг аль болох цахимаар хурах

• Хурал номыг богино цагаар хурах

• Бөөгнөрөл үүсгэхгүй, 1-1.5 метрийн зайтай сандал байрлуулах

• Олуулаа уншлага хийхгүй байх

• Хүч шаардаж шүлс үсэргэх сүмийн найрал дууг бөөнөөрөө дуулахгүй байх

• Нэг удаагийн бээлий өмсөж хишиг тараах

• Рашаан, утлага, хадаг зэргийг дамжуулж өгөхгүй байх

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Олбог, дэвсгэр зэргийг дамжуулж хэрэглэхгүй, наранд тавих

• Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах

• Бурхан, тахилын зүйлс, хүрд, сандал, хаалганы бариул, шал, тавцан зэрэг хатуу гадаргууг өдөрт 2-оос доошгүй удаа 1 литр усанд 0,25 мл белизна хийж арчиж цэвэрлэх

• Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах

Сүсэгтэн олонд:

• Амны хаалт тогтмол зүүх

• Нойтон сальфетка, гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

• Гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх

• Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

Таны сурталчилгаа