Цаг үеийн мэдээ

     Зургаадугаар сарын 2-нд Оросын Спутниковое агентлагийн продюсер, сэтгүүлч  Рассел, Николь Цагаан ордны ойролцоох эсэргүүцлийн ажиллагааг сурвалжилж яваад цагдаагийн резин суманд өртжээ.

    Жагсаалын үеэр цагдаа нар  жагсагчдыг тараах зорилгоор буудаж эхлэсэн байна.  Оросын сэтгүүлч Рассел, Николь үйл явдлыг сурвалжлахаар цагдаа нарт сурвалжлагчийн үнэмлэхээ гаргаж үзүүлсэн ч түүнийг цагдаа нар олонтаа буудаж, хөл, ташааг нь шархдуулжээ.

Тухай үед  цагдаа нар резин  сумаар буудаж,  нулимс асгаруулагчаар жагсагчид руу шүршиж байсан байна.

      Энэ явдлын талаар Орос олон улсын агентлагийн ерөнхий захирал Дмитрий Кисллев энэ мэт сэтгүүлчдэд халдсан хууль бус үйл ажиллагаанд шалгалт хийхийг Америкийн засгийн газраас шаардсан байна. 

     ОХУ–ын  ГХЯ албаны сайтдаа "Америкийн хууль хэрэгжүүлэгчдийн  олон улсын болон Оросын сэтгүүлчдэд чиглэсэн хүчирхийллийн ажиллагаанд хилэгнэж байна.  Олон улсын байгууллага болон хүний эрхийн олон нийтийн байгууллага үүнд хариу үйлдэл хийхийг  шаардаж байна" хэмээх мэдэгдэл нийтэлсэн байна.

Таны сурталчилгаа