Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл 8 удаагийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх 2000 гаруй иргэдийг тусгаарлах, шинжилгээ оношилгоог хийх эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангах чиглэлээр өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө.

Зургадугаар сарын анхны нислэг Австрали, Лаос улсаас 250 гаруй иргэдээ Даваа гаригт авч ирэх юм.

Гадаадаас ирж байгаа иргэд шинжилгээ өгсөн байх ёстой ба ирсэн хойно нэг нэгээр нь тусгаарлаж, нийт хүн амын дунд коронавирусийн халдвар тархахаас сэргийлнэ.

Түүнчлэн ирэх хүмүүсийг тусгаарлах зочид буудал, сувиллыг ариутгаж халдваргүйжүүлэх, эм тарианы нөөц, эрүүл мэндийн ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэхэд онцгойлон анхаарч бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах талаар ярилцлаа.

Таны сурталчилгаа