Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Монгол Улсын Шинжлэх ухааны академи хамтран “Цэвэр Агаартай Хот-2020” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Эрдэм шинжилгээний хурлаар дараах сэдвүүдээр илтгэл тавигдах юм.
-Улаанбаатар хотын агаарын бохирдлын өнөөгийн төлөв байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн,
-Агаар орчны бохирдлын байгаль орчин, нийгэм, эдийн засаг, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл,
-Агаарын бохирдлыг бууруулах ногоон технологийн шийдлүүд,
-Хөрсний бохирдлын өнөөгийн байдал, бууруулах арга замууд,
-Саарал ус ашиглах,
-Нүхэн жорлон, хүнд металлын бохирдол, газрын доройтлыг бууруулах дэвшилтэт технологи.