Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож буйтай холбогдуулан Баянхошуунд үйл ажиллагаа явуулдаг "Намдолдэчэнлин хийд"-ийн лам нар өчигдөр буюу зургадугаар сарын 4-ний өдөр зам тээврийн осол ихээр гардаг Сонгинохайрхан дүүргийн 9, 28 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны тойрог, Жанцан, Хөтөл зэрэг газруудад "Лүйжин" хурж буян үйлджээ.
Тус хийдийн хамт олон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж "Яараад яах вэ дээ" гэсэн уриалгыг мөрдлөг болгон, байнга сонор сэрэмжтэй байхыг иргэд олон нийтдээ уриалж байна.