Цаг үеийн мэдээ

Уржигдар буюу зургадугаар сарын 4-ний өдөр Хөвсгөл аймагт нэгэн харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн харьяат, 30 настай эрэгтэй Т нь өөр рүүгээ автомашины шатахуун асгаж, шатаажээ.

Түлэгдэж гэмтсэн иргэнийг Улаанбаатар хотод байрлах ГССҮТ-ийн эмнэлэгт яаралтай хүргэж, шаардлагатай арга хэмжээг авсан боловч биеийн байдал сайжрахгүй байсаар тухайн өдрийнхөө 17:30 цагийн үед нас барсан байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар талийгаач нь тухайн өдөр ар гэрийнхэнтэйгээ муудалцсаны улмаас өөрийгөө шатаасан байж болзошгүй нөхцөл байдал үүсчээ. Эл хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Хэрэв талийгаачийг амиа хорлоход хүргэсэн бол эрүүгийн хуулийн дараах зүйл заалтаар зохицуулагдана.

10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлд зааснаар: Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол гэм буруутай этгээдийг хуулийн дагуу 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.

Таны сурталчилгаа