Цаг үеийн мэдээ

      Акул загасыг далайн мангас гэж ярьдаг ч нэг талдаа жинхэнэ архив болох тухайд хүмүүс тэр бүр мэддэггүй. 

Тэгвэл түүний ходоодноос гарсан бүхнийг судалсан сонирхолтой материалыг Их Британы The Times сонин мэдээлсэн байна.

1. 1821 онд агнасан цагаан аварга загаснаас эрдэнэсийн сан олдсон тухай мэдээлэл ирсэн ажээ. Түүнийг судлах явцад акулын ходоодонд урт хугацаанд байсан нь илэрхий болсон байна. Түүнд эртний мөнгөн зоос, алтан эдлэл дүүргэсэн хайрцаг цоожтойгоо хадгалагдсаар байжээ.

  

2. 1823-онд агнасан акулын ходоодноос 6 кг химийн хортой бодис бүхий сав олдсон ажээ. Гэтэл акул өөрөө энэ бодист хордож үхээгүй олон жил болсон нь гайхалтай байв.

3. Ходоодондоо амьд хонь, морины хөл, хэд хэдэн хурга мөн поошиг дүүрмээр их загастай аварга загас агнагдсан ба энэ нь хүний жилийн хэрэгцээ болохоор  хүнс байжээ.

4. Акулын ходоодонд хагас задрал явагддаг гэдгийг батласан нэгэн олдвор олджээ.  Хамгийн үнэт даавуугаар оёсон гоёлын хувцастай эрийн цогцос 1856 онд Шинэ Орлеаноос агнасан халимнаас олдсон байна. Тэндээс мөн үнэт сувдан товч, шинэ туфль ноосон оймс  зэрэг хамт олдсон байдаг.

5. 1862 онд шинэхэн өгөөшөө залгисан акулын ходоодноос хөлдөө хаяг бүхий тарган нугас олдсныг эзэнд нь хаягаар нь хүргэж өгчээ. Гэтэл эзэн нь оройн зоогонд хэрэглэх ёстойгоо хэлж шарсан нугас идэхийг санал болгосон байдаг.

6. Америкийн дайны тухай Ненсигийн (1775—1783) асар үнэтэй бичиг баримтыг Англид агнасан цагаан аварга загасны ходоод ямар ч элэгдэл хорогдолгүй баттай хадгалж байсныг олжээ. Түүнтэй хамт амьд гахай бас байсан байна.

7. 1935 онд Сиднейн аквариумд байсан акулын ходоодноос гэнэт сураггүй алга болсон цагдаагийн ажилтан Жеймс Смитийн шивээс бүхий гар олдсон байдаг. Энэ нь өс хонзон бүхий этгээд цагдааг алж далайд хаясан сэжгийг батлаж өгсөн аж.

8. 1922 онд залгиулж акулын гэдсэнд урт удаан хугацаанд амьдарсан яст мэлхийг саяхан олжээ.  Яст мэлхийг Нью-Йоркийн Аквариумд хүлээлгэн өгсөн ба Иона хэмээн нэрлэсэн байв.

  

9. 1887-онд Фиумд үйлдвэрсэн гутал залгисан аварга загасыг 2013 онд агнасан байв.

Хөрвүүлсэн Р.Сайхан–Уул

Таны сурталчилгаа