Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ, Дархан лабораторид нийт 255 хүн шинжилгээ хийхэд 253 хүнд илрээгүй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 2 оюутанд 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Нийт 193 тохиолдол бүртгэдсэний 71 хүн эдгэрлээ.

Одоо ХӨСҮТ-д халдвартай 108 хүн хөнгөн,  14 хүндэвтэр байдалтай байна.  Халдвартай жирэмсэн эмэгтэй 3 байна.

Өнөөдрийн байдлаар нийт тохиолдлын тоо 193 боллоо.

Таны сурталчилгаа