Цаг үеийн мэдээ

Коронавирусийн халдвар авч эмчлүүлж буй 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч өнөөдөр дараагийн шатны хяналт руугаа шилжлээ.

Тэрээр тавдугаар сарын 14-ний өдөр эхний шинжилгээгээр халдвартай болох нь тогтоогдсон юм.

Манай улсад нийт 193 тохиолдол бүртгэгдсэний 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гараад байна.

Харин одоо ХӨСҮТ-д байгаа халдвартай 108 хүн хөнгөн, 14 хүндэвтэр байдалтай байна. 

Халдвартай жирэмсэн эмэгтэй гурав байгаа бол 8-16 насны нэг хүүхэд, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна.

Таны сурталчилгаа