Цаг үеийн мэдээ

       АНУ-ын Миннеаполис хотод Африк Америк гаралт эрэгтэй цагдаагийн ажилтны гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн, тэмцэл эхлэх үндсийг тавьсан юм.

      Энэ хэргийн гол буруутан гэгдэж буй Миннеаполис хотын цагдаагийн офицер асан Дерек Чаувинийг 3-р зэргийн аллагын хэрэгт буруутгагдаад байсан бол түүнд оногдуулахаар зэхэж буй шийтгэлийг хүндрүүлж, 2-р зэрэг болгожээ. Тэрээр буруутай нь нотлогдох юм бол 40 хүртэлх жилийн хоригдох ялаар шийтгүүлнэ гэсэн үг юм.

     Ингэснээр түүнд оногдуулах төлөвлөж буй  ялын хугацаа 15 жилээр уртсахаар байна. Мөн бусад гурван цагдааг хэрэгтнийг өөгшүүлсэн, тусалсан гэх үндэслэлээр ял оногдуулахаар төлөвлөж байна.

Таны сурталчилгаа