Цаг үеийн мэдээ

Нэг жил гаруйн өмнө Герман улсын Дрезден хотноо Туркийн Истанбул дахь Консулын албаны дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамт 70 кг геройн тээвэрлэж яваад баригдсан билээ.

Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины үнэ тухайн үедээ гурван сая евротой тэнцэж байсан байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэднийг шүүх хурал болж, Б.Баттүшиг энэ үеэр тусгай албаны хүрээнд тагнуулын ажил гүйцэтгэж байсан хэмээн мэдэгдэж байсан. Улмаар шүүхээс Б.Баттүшигийн гар утасны сүлжээ, дуудлагуудыг шалгах шийдвэр гаргасан юм.

Тэгвэл Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн дараагийн шүүх хурал энэ сарын 11-нд товлогдсон бөгөөд тэдэнд 11 жилийн хорих ял төлөвлөсөн байж магадгүй гэсэн мэдээлэл байгаа юм.

Таны сурталчилгаа