Цаг үеийн мэдээ

Цусны бүлэг таны амьдралын туршид өөрчлөгдөхгүй, эцэг эхээс удамшин ирдэг хүчин зүйлсийн нэг. Цус нь A(II), B(III), O(I), AB(IV) гэсэн дөрвөн бүлэгтэй. Цусны бүлгийн тусламжтайгаар таны тухай олон зүйлийг хэлэх боломжтой.

Таны цусны бүлэгт тохирох хооллолт

A буюу II бүлэг- Танд тахиан мах, загас, тараг зэргээс бүрдэх цагаан хооллолт тохирно. Энэ бүлгийн цустай хүн халуун ногоо, буурцаг, кофе зэргээс зайлсхийж хангалттай хэмжээний шингэн ууж байх хэрэгтэй.

B буюу III бүлэг- Сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоо, загас, төрөл бүрийн үр цай хэрэглэх нь тохиромжтой. Архи тамхи зэрэг хорт зуршлаас хол байх хэрэгтэй.

O буюу I бүлэг- Ногоо, улаан мах, загас түлхүү хэрэглэж мацаг барих танд тохирно. Хэт боловсруулсан хүнс, хэт их идэх, сүү, сүүн бүтээгдэхүүнээс хол байх хэрэгтэй.

AB буюу IV бүлэг- Энэ бүлгийн цустай хүн хооллолтын хувьд хориглох зүйлгүй. Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр хооллож байхад л хангалттай. Эрүүл бус хооллолт эрч хүчгүй сул дорой байдалд хүргэнэ.

  

 Таны зан араншин

A буюу II бүлэг- Бусдыг захирах дуртай, хувийн зохион байгуулалт сайтай, өрөвч зөөлөн, хөдөлмөрч.

B буюу III бүлэг- Уян хатан, төвлөрөх чадвар сайтай, нөхөрсөг, үгнээс үйлдлийг илүүд үздэг.

O буюу I бүлэг- Халамжтай, өрөвч, бүхнийг туршлагад үндэслэдэг, бусдыг ойлгох чадвар сайн. Өөртөө итгэлтэй зоримог бусдыг татах чадвартай.

AB буюу IV бүлэг- хүчирхэг, бодит байдлыг үнэлэх чадвартай, тайван дөлгөөн.

Сэтгэл зүйн байдал

A буюу II бүлэг- Стрессээс удаан ангижирдаг. Их хэмжээний ус уухад тайвширдаг.

B буюу III бүлэг- Ихэвчлэн чимээгүй байдаг, сэтгэл зүйн хувьд хувирамтгай. Гүнзгий амьсгал авснаар тайвширдаг.

O буюу I бүлэг- Тэвчээртэй. Өөрөө өөрийгөө тайвшруулж чаддаг.

AB буюу IV бүлэг- Стрессийг даван туулах чадвартай. Алхах зэрэг үйлдэл хийхэд тайвширдаг.

Жингийн хэлбэлзэл

A буюу II бүлэг- Элсэн чихэр болон улаан махнаас болж таргалдаг.

B буюу III бүлэг- Талх нарийн боов болон шарж хуурсан хүнснээс татгалзах хэрэгтэй.

O буюу I бүлэг- Тогтмол бус хооллох нь таргалалтын шалтгаан болдог.

AB буюу IV бүлэг- Хөдөлгөөний дутагдал таргалахад хүргэнэ.

 Цус сэлбэх

AB буюу IV бүлэгт бүх бүлгийн цус таарах боловч зөвхөн AB бүлгийн цусанд донор болж чадна.

A буюу II бүлэг O болон A бүлгээс цус сэлбэж болно. Харин A болон AB бүлэгт донор болж чадна.

B буюу III бүлэг O болон B бүлгээс цус сэлбэж болно. Харин B болон AB бүлэгт донор болж чадна.

O буюу I бүлэгт зөвхөн O бүлгийн цус тохирох ба ямар ч бүлгийн цусанд донор болж чадна.

 Цусны сийвэн сэлбэх

AB буюу IV бүлгийн цус зөвхөн AB бүлгээс сийвэн авах боломжтой. Харин бусад бүх бүлэгт сийвэнгийн донор болж чадна.

 A буюу II бүлгийн цус AB болон A бүлгээс сийвэн сэлбэж, O болон A бүлэгт донор болж чадна.

 B буюу III бүлгийн цус AB болон B бүлгээс сийвэн сэлбэж, O болон B бүлэгт донор болж чадна.

O буюу I бүлгийн цус бусад бүх бүлгээс сийвэн сэлбэж чадах ба зөвхөн O бүлгийн цусанд донор болж чадна.

 Цусны бүлгийн хослол

Цусыг антигентэй буюу сөрөг, антигенгүй буюу эерэг резус фактортой гэж ангилдаг. Дэлхийн нийт хүн амын ихэнх нь эерэг резус фактортой.

Резус фактор жирэмслэлтэд нөлөөлдөг. Жишээ нь ургийн цус задрах хам шинж, улаан эсийн дутмагшил зэрэг. Эдгээр нь ургийн эцэг эхийн цусны резус фактор хоорондоо өөр байх үед үүсэх магадлалтай.

Таны сурталчилгаа