ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 28-нд нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй.
7 сарын 27-нд Франкфурт Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний сорьцод коронавирус илэрлээ.
Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 27-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 хүний шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн бусдад нь илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан 116 хүний шинжилгээ, 7 сарын 8-нд Сөүлээс ирсэн 256 хүний 3 дахь давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 7 хүнд хийсэн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 33 настай эрэгтэй, Беларусь Улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй мөн ОХУ-ын иргэн нийт 4 хүн эдгэрч гарлаа" гэсэн юм.