Эхийн сүү нь эсрэг биетүүд болон дархлаа дэмжих бодисууд агуулдаг тул таны хүүхдийг халдварт өвчнөөс сэргийлж чадна.
- Нярай хүүхдийг төрсний дараах 1 цагийн дотор ангир уургаар амлуулна.
- Нялх хүүхдийн 6 сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллоно.
- Хүүхдийн 6 сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 нас хүртэл, боломжтой бол түүнээс хойш ч эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно.