Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Ойр дотнын хүмүүстээ гэнэтийн бэлэг барих нь бүгдийг баярлуулах болно. Энэ нь энэ өдрийн хамгийн чухал ажил мэт санагдана. Амьдралын олон учрал тохиолыг хамтдаа даван туулсан найз нөхдөөрөө бахархаж, баярласан сэтгэлээ илэрхийл. Сэтгэл санааны таатай өөрчлөлт нь эргэн тойрны хүмүүст ч эергээр нөлөөлнө. 

Үхэр: Хариуцлагатай үүрэг даалгавар биелүүлэх магадлалтай бөгөөд анхаарал болгоомжоо алдаж болохгүй. Хайртай хүнээ санаандгүй байдлаар гомдоож болзошгүй. Хэрэв ийм нөхцөл байдалд орвол тэр дор нь уучлал хүсэх хэрэгтэй. Ямар нэгэн үйлдэл үзүүлэхдээ чин сэтгэлээ зориулах хэрэгтэйг санаарай. Сонирхолтой харилцаа хүн бүрд таалагдах тул ганц бие эрчүүд эрсдэл хийх бололтой. 

Ихэр: Өөрийн мэдрэмжийг сайжруулахын тулд янз бүрийн арга хэрэглэх бололтой. Бүгдийг дотроо бясалган, элдэв зүйлийг туршиж үзэж магадгүй. Өөрийгөө дотоод эрч хүчинд итгэхэд хүрнэ. Өнөөдрийн үйл явдал нь таны дотоод мөн чанарын илрэлтэй маш их холбоотой шийдвэрлэгдэж магадгүй. Өөрчлөлт хийхээр зэхэж байгаа бол хоосон мөрөөдөлд автах хэрэггүй. 

Мэлхий: Хамтран ажиллах гэрээг байгуулах, төлөвлөгөө батлуулах зэрэг нь амжилт ахицтай байж чадна. Энэ цаг үед бүхий л үйл ажиллагаа шударга хариуцлагатай, зохион байгуулалттай байхыг танаас шаардах болно. Амьдралын тань түвшин тодорхой хэмжээгээр дээшлэх боломжтой. Нийгмийн сайн сайхны төлөө хийсэн сайн дурын үйл ажиллагаа амжилттай, үр дүнтэй болно. 

Арслан: Шинэ ажил танд таатай үр дүн авчрахгүй байж мэднэ. Ажлын хувьд улам завгүй, ачаалалтай байдал нэмэгдэнэ. Мэдлэг боловсрол, дадлага туршлага хуримтлуулах хүсэл сонирхол өсөн нэмэгдэнэ. Гэвч яарах хэрэггүй. Гэрээ хэлэлцээр, бичиг цаасны ажилд анхаарлыг бүрэн төвлөрүүлэх юм бол оногдсон үүрэг хариуцлагаа умартахгүй байж чадна. 

Охин: Ээдрээтэй үйл явдал нэлээд их өрнөж магадгүй. Таны хувьд хэн нэгэн амьдралд тань гарч ирэн, элдэв зүйл санал болгож мэднэ. Бусдад итгэхгүй, нийтэч бус зан гаргах бололтой. Мөнгө олсноор амжилтаа хэмжинэ гэж бодож байгаа бол андуурч байна. Өчүүхэн ч атугай хөрөнгө оруулалтыг мэдлэг боловсролдоо зориулахыг чухалд тооцож сурах хэрэгтэй. 

Жинлүүр: Тулгарсан асуудал бэрхшээлийг хэн нэгний тусламж дэмжлэггүйгээр давж гарах чадвартай байгаа тул бусдад хандахаасаа өмнө өөрөөсөө боломж хайхыг зөвлөж байна. Дуусгалгүй орхисон ажил эсвэл удаан хугацаанд үргэлжилж байгаа төслөө дуусгаснаар эрх чөлөөг мэдрэх болно. Таны хувьд амжилт олох үе эхэлж байна гэж ойлгож болно. 

Хилэнц: Энэ өдрийг өөрийн хүссэнээр байлгахыг хүсэж байгаа бол хандлагаа зөв байлгах хэрэгтэй. Мөн эргэн тойрны хүмүүстэй нийцтэй, зохистой харилцах нь хамгийн чухал байх болно. Алдар нэртэй бөгөөд нөлөө бүхий хүнтэй уулзаж ярилцах таатай боломж тохиох тул үүнийг алдаж болохгүй. Та амьдралдаа хэрэгжүүлж болохуйц олон сонирхолтой мэдээ мэдээллийг олж авах болно. 

Нум: Албан ажил болон хувийн амьдралын хоорондын уялдаа нь танаас тэсвэр тэвчээр, эмх цэгцтэй байхыг шаардах болно. Ойрын үед таны хариуцсан ажил амжилт олох эсэх нь мэдэгдэхгүй. Өөрийгөө азгүй, бүтэлгүй нэгэн гэж бодох юм бол урам хугарна. Харилцан тохиролцоо нь бүтэмжтэй болж магадгүй. Харин удаан төвлөрч ажилласан ажил бүтэлгүйтэж мэдэх юм. 

Матар: Эрүүл мэндийн бага сага асуудал гарч магадгүй. Эртнээс эхэлсэн өвчин таныг ядрааж, зовоож магадгүй. Гэхдээ ямар ч таагүй нөхцөл байдлыг хүндээр хүлээж авалгүй, сэтгэл санааны тогтвортой байдлаа хадгалах хэрэгтэй. Идэж ууж байгаа хоол хүнсний чанар, гарал үүсэлд сайн анхаарах хэрэгтэй. 

Хумх: Өөрийгөө бодохоос илүүтэй бусдад тусламж үзүүлэх бололтой. Хэн нэгний даалгасан ажлыг хийж магадгүй. Гэвч та энэ бүгдээс уйдаж залхахгүй байх. Сайхан сэтгэл таны нэр хүнд, байр суурийг бататгаж өгнө. Гэнэтийн бэлэг, баяр талархал хүлээх зэрэг нь таны хувьд хүртэх ёстой шагнал тул талархан хүлээж аваарай. 

Загас: Хувийн бизнес эрхэлдэг хүмүүс ашиг орлого олох өдөр. Хийсэн ажлаасаа урам зориг, сэтгэлийн таашаал авч чадна. Харин өрсөлдөгч нартаа өөрийн сул талаа мэдүүлэх хэрэггүй. Таны алдаа дутагдлыг тэд шүүрэн авч буруугаар ашиглаж магадгүй. Ажлын хамт олонтойгоо аль болох эв найрамдалтай байхыг хичээ. Албан тушаал ахиж дэвших гэж зүтгэх хэрэггүй. 

Таны сурталчилгаа