Өчигдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатарт дүүрэгт 3 байшин, гарааш шатсан дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал:
Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 9х12 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүрэг 33 дугаар хороо гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 11. дүгээр сарын 26-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 12х12 метрийн хэмжээтэй гарааш шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 16х6 метрийн хэмжээтэй байшингийн 4х6 метрийн хэмжээтэй өрөөг түрээслэгч иргэн Д-ийн өрөөнд яндангийн цонолт үүсэж тааз хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо майхан толгойн задгай байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 7х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг унтрааж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ