Цаг үеийн мэдээ

2020.07.28-ны Мягмар гарагт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 210 дуудлага мэдээлэл хүлээн авсан 146 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтсэн. Ноцтой зам тээврийн ослын улмаас Дархан-Уул аймагт  6 настай, эмэгтэй хүүхдийн  амь нас хохирсон  байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

2020.07.28-ны  өдрийн 12 цагийн орчим Дархан-Уул   аймгийн Дархан сумын 9-р баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, 6 настай, эмэгтэй, хүүхдийг мөргөж амь насыг нь хохиоосон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 69 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд явган зорчигч та бүхэн Замын хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр гарах, эцэг эх, асран хамгаалагч 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, жолооч тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон болон зам орчны байдалд тохируулж оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

 

 

 

Таны сурталчилгаа