Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Сонсголон”-гийн гүүрний зүүн талд 3 хүн мориор /тус бүр 3 морь холбож хөтөлсөн/ Туул гол гаталж байгаад 1 хүн морьтойгоо живсэн тухай дуудлагыг 7 сарын 28-ны өдрийн 20:22 цагт Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авч 23 км зам туулан 21:01 цагт очиход Төв аймгийн Алтанбулаг сумын Алтан-Овоо багийн “Хустайн нуруу гэдэг газраас Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Тэрэлж" гэдэг газарт морьд хүргэхээр явж байсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Г /22 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд гол гаталж, А /17 настай, эрэгтэй/ морьтойгоо живж нас барсан тул осолдсон газраас баруун зүгт 200 метрээс цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.