Цаг үеийн мэдээ

Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Замтын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 111 км, сумын төвөөс зүүн зүгт 23 км/ Налайх дүүргийн иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 7 сарын 20-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 7 сарын 27-ны өдрийн 10:35 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 7 сарын 30-ны өдрийн 05:00 цагаас эхлэн “52-ын айлууд” гэдэг газраас Хавцгайтын-Ам гэдэг газар хүртэл 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул ар гэрийнх нь хүсэлтээр 17:00 цагт түр зогсоожээ.

Таны сурталчилгаа