Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Тэнгэрийн энерги бясалгалын төв” гэдэг газраас 7 сарын 31-ний өдрийн 22:35 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 27 дугаар байрны иргэн О /25 настай, эмэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг 8 сарын 1-ний өдрийн 11:04 цагт дүүргийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн мөн өдрийн 14:40 цагаас эхлэн “Тэрэлжийн даваа” гэдэг газраас “Тэнгэрийн энерги бясалгалын төв” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар болон автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:06 цагт түр зогсоож 8 сарын 2-ны өдрийн 08:30 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. 

Таны сурталчилгаа