Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын дөрвөн ногоон шар морь өдөр

Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ

Наран ургах, шингэх: 07.53-17.20

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 11 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 26, Харцага одтой, шар морь өдөр. Өдрийн наран 07 цаг 53 минутанд мандаж 17 цаг 20 минутанд жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Таны сурталчилгаа