Нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд,
1. Бүх шатны сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг 2020-11-11-ний өдрийн 09:00 цагаас эхлэн энэ 7 хоногийг дуустал,
2. Бар, ресторан, PC тоглоомын газрууд, үзвэр үйлчилгээний үйл ажиллагааг мөн энэ 7 хоногийг дуустал түр хугацаагаар зогсоолоо.
3. Иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэхгүй үүднээс худалдааны байгууллагууд хэвийн ажиллана.
4. Бүх шатны байгууллага, ААН-үүд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах
5. Хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг хориглоогүй бөгөөд Эрдэнэт хотоос гарах орохдоо заавал асуумж бөглөж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах
6. Өглөө нийслэл Улаанбаатар хотоос ирсэн галт тэрэгний зорчигчдыг асуумж бөглүүлэн, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан гэрт нь хариулах
7. Нийслэл Улаанбаатар хотруу зорчсон тохиолдолд иргэд тэнд хөл хорионд орох магадлалтай тул эрсдлээ тооцоолон зорчих зэрэг шийдвэрийг гаргалаа гэж Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.