УОК-оос мэдээлэл өгч байна.
Шадар сайд Я.Содбаатар "Улаанбаатар хотод коронавирусийн батлагдсан тохиолдол хоёр бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод гурав хоног хөл хорио тогтосоон. Бид өнгөрсөн арван сарын хугацаанд халдварыг дотооддоо алдаагүй. Харин өнгөрсөн хугацаанд бэлэн байдлаа хангаж ажиллалаа. Ард түмэндээ уужуу тайван байхыг уриалж байна" гэлээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "10 сарын 14-ний өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгч, сөрөг гарсан тул Энхсаран сувилалд 21 хоног тусгаарлагдсан. Тусгаарлалтын хугацаанд 3 удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. Тусгаарлалтын хугацаа дууссан боловч дахин тандалт судалгаагаар шинжилгээ авахад эерэг гарсан. Ингээд ойрын хавьтлын 24 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авч байна. 2 цагийн дараа шинжилгээний хариу гарна. Иргэд амны хаалтаа зүүж, гараа ариутгах хэрэгтэй байна. Халдвар хамгааллын, урьдчилан сэргийлэх дэглэмийг сайтар баримталбал халдвар авахгүй байх боломжтой. Яаралтай тохиолдолд л эмнэлгийн байгууллагаар очино уу. 1000 орыг эмнэлгүүдэд бэлдсэн. Эмч, эмнэлгийн ажилтнуудын хамгаалалтын хувцасны 3 сарын нөөц байгаа" гэсэн мэдээлэл өглөө.