Тээврийн жолоочоос коронавируст халдвар илэрсэнтэй холбогдуулан УОК-ын шийдвэрээр нийслэлд хөл хорио тогтоогоод байна. Нийслэлд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан аймгуудын Онцгой комисс хуралдаж, тодорхой хязгаарлалтын арга хэмжээ авч байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр гурав хоногийн хугацаанд
архи согтууруулах ундааны зүйлээр үйлчлэх, худалдан борлуулахыг хориглох,
сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох,
үзвэр, олон нийтийн арга хэмжээг хоригложээ.
Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэн өчигдөр Өмнөговь аймгийн нутгаар дайрч Шивээхүрэн боомтод очжээ.