Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Тайван, амгалан байх хэрэгтэй. Амны хаалтаа зүүн гараа угаах аяныг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүнсний зохиомол үнэ үүсгэхгүй байх, 45-60 хоногийн хугацаатай хүнсний нөөцийг холбогдох байгууллагатай хамтран бэлдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард Францын иргэнээс коронавирус илэрсэн үеийг санаад өөрсдийнхөө хэрэглээгээр тайван байх хэрэгтэй гэж хэлмээр байна. Яарч, сандарч, тэвдсэнээр асуудал шийдэхгүй. Аль болох иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллаж байгаа. Цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг бид баталсан байсан. Нийслэлийн харьяа байгууллагууд бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа. Хувь хүний сахилга бат, иргэн хүний үүргээ ухамсарлаад явбал илүү оновчтой байна гэж бодож байна. Нийслэлийн Засаг даргын захирамж гарган халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн. Аялал зугаалга, баар, цэнгээний газар, сургалт, сүм хийд, цахим тоглоомын газар, соёл үйлчилгээний газруудыг гурав хоногийн хугацаанд хязгаарласан” гэлээ.

Таны сурталчилгаа