Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Арванэгдүгээр сарын 9, 10-нд нийт 993 хүний сорьцод шинжилгээ хийж үзэхэд нийтдээ 14 хүний сорьцод коронавирус илэрлээ.

Арванэгдүгээр сарын 9-нд Алтанбулагаар ору ирсэн хоёр жолоочийн шинжилгээнд халдвар илэрсэн. Нэг нь Беларусийн иргэн бөгөөд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө нь ОХУ-ын иргэн өөрийн болон тус улсын албаныхантай зөвшилцөж нутагтаа эмчилгээ хийлгэхээр буцсан.

Арванэгдүгээр сарын 8-нд Алмата-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн.

Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан дөрвөн хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

Аравдугаар сарын 20-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирж тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

Мөн түрүүн илэрсэн сувилагчтай хамт ажиллаж байсан хүний хоёр дахь шинжилгээнд халдвар илэрсэн.

Хоёр хүний хяналтын шинжилгээнд халдвар илэрч нийт 14 тохиолдлыг илрүүллээ.

Ингээд Монгол Улсад коронавирусийн батлагдсан тохиолдлын тоо 382 боллоо" гэлээ. 

Таны сурталчилгаа