Цаг үеийн мэдээ

Арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа юм.

Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргахад, тусгаарлалтаас гараад хоёр хоногийн дараа “Улаанбаатар палас”-т болсон дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хар нүдэн” тоглолтыг үзсэн аж.

Халдвартай жолоочтой ойролцоо байсан иргэдийг тусгаарласны дотор тус тоглолтыг зохион байгуулсан дуучин мөн багтсан байна. Учир нь тоглолтын дараа халдвартай жолооч болон түүний эхнэр дээрх дуучинтай хамт зураг авахуулсан байна.