Цаг үеийн мэдээ

УОК-ын шийдвэрээр нийслэл рүү орох гарах хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан хот хооронд зорчих урьдчилж захиалсан нийтийн тээврийн тасалбарыг буцаах, дараа ашиглах боломжоор хангахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. 

Мөн УОК-ын шийдвэрийн дагуу нийслэлд тогтоосон хөл хорио өнөөдрөөс эхлэн энэ сарын 14 хүртэл үргэлжлэх юм. Үүнтэй холбоотой аяллын давтамж, цагийн хуваарийг урьдчилан тооцож зорчигч тээврийн ажлыг зохицуулах ЗТХ-ийн сайдын тушаал гарч ИНЕГ, Улаанбаатар төмөр зам ХНН, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т чиглэл өгсөн байна.

 

 

Таны сурталчилгаа