Баян-Өлгий аймгийн Онцгой комиссоос дөнгөж сая мэдээлэл хийж, өнөөдрийн 08:00 цагаас энэ сарын 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл тус аймгийн нутаг дэвсгэрээс гарах болон орох хөдөлгөөнийг түр хааж байгаагаа мэдэгдлээ.
Үүнтэй холбогдуулан Толбо сумын Баян энгэр, Ногооннуур сумын Тавилтайн хавцалд хяналтын цэг гаргасан байна. Харин сум хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх аж.
Мөн энэ сарын 7-ны өдрөөс хойш Баян-Өлгий аймагт агаарын тээвэр, нийтийн тээвэр, хувийн унаагаар ирсэн иргэдээс тандалт судалгаа авахаар болжээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан иргэд тайван байж, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, гарах тохиолдолд амны хаалтаа зүүхийг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.