Цаг үеийн мэдээ

Энэ сарын зургааны өдрөөс хойш Улаанбаатараас Дорнод руу зорчсон иргэдэд гэртээ өөрийгөө тусгаарлаж, олон нийтийн газраар зорчихгүй байхыг анхааруулав.

Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 7058103, 7058-3355, 7058-3366 дугаарын утсаар холбогдон зөвлөгөө мэдээлэл авч, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Өнөө өглөө аймгийн Онцгой комисс хуралдаж, Дорнод аймгийн хэмжээнд гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоолоо. Энэ хугацаанд сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоож, аймгаас гарах хөдөлгөөнийг хорилоо. Эцэг эхчүүдийг хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, ах эгчээр нь харуулж үлдээхгүй байх, бага насны хүүхэдтэй төрийн алба хаагч, багш ажилтнуудад чөлөө зөвшөөрөл олгох зохицуулалт хийв.

 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжиж ажилдаа орсон. Энэ дагуу Улаанбаатар хотоос иргэдэд тандалт хийх ажил өнөөдрөөс эхэлж байна.  

Таны сурталчилгаа