Цаг үеийн мэдээ

Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолоор улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий Цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагууд 2020 оны 11 сарын 12-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд эргүүл, харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэн уртасгасан цагаар ажиллаж байгаа билээ.
 
"19 банштай цай , Цуйван" газрын ЗООС ГОЁЛ салбарын хамт олон Цагдаа, дотоодын цэрэг, онцгой байдал, эрүүл мэнд, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчдыг дэмжиж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дээрхи алба хаагчдад үнэ төлбөргүйгээр халуун хоол, цайгаар үйлчилж байна.
Энэхүү хамт олон болон бидний төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгаа алба хаагчдаа БАЯРЛАЛАА.

Таны сурталчилгаа