Цаг үеийн мэдээ

Хөвсгөл аймгийн Онцгой Комисс шуурхай хуралдлаа. Хуралдааны шийдвэр болон зарим мэдээллийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, аймгийн цагдаагийн газрын дарга Д.Дашням нар хүргэлээ. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд коронавирусний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тухай мэдээллийг  аймгийн эрүүл мэндийн газрын дарга хүргэж PCR шинжилгээний хариу гарах хүртэл аймагт 24 цагийн хугацаатай тэг зогсолт буюу хөл хориог /2020.11.22-ны 22.00 цагаас 2020.11.23-ны 22.00 цаг хүртэл / тогтоохоор шийдвэрлэснийг мэдэгдлээ.