Индонезийн Суматра арлын орангутан сармагчин хацар дээрх шархаа төдийлөн идээд байдаггүй эмийн ургамал зажлан эдгээсэн тухай Scientific Reports сэтгүүлд нийтэлжээ. Энэ нь зэрлэг амьтан эмийн ургамлаар шархаа өөрөө эдгээснийг гэрчилсэн анхны тохиолдол болж байна.
Эрдэмтдийн хэлснээр Ракус нэртэй орангутан сармагчин эмийн ургамал зажилж хацар дээрх шархаа сарын дотор эдгээсэн байна. Энэ үйлдэл нь хүн төрөлхтний өвөг дээдэс болон эртний бичнүүдээс үүсэлтэй нийтлэг зан үйлийн илэрхийлэл магадгүй гэж үзжээ.
Судлаачдын Индонезийн Гунунг Люсер үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн судалгаагаар 2022 оны зургаадугаар сард орангутаны хацар дээр том шарх үүссэн байсныг тогтоосон байна. Уг орангутан бусад эрэгчингүүдтэйгээ тулалдах үеэр шархалжээ. Шархалсан орангутан Акар Кунин нэртэй үрэвсэл нянгийн эсрэг ургамлын навч зажилж байгааг олж мэдсэн байна. Тус ургамлыг нутгийнхан хумхаа, чихрийн шижин өвчний үед хэрэглэдэг ажээ.
Орангутан зажилсан эмийн ургамлыг хацар дээрх шархаа эдгэх хүртэл тогтмол зажилж тавьсаар байжээ. Эрдэмтдийн гайхширлыг төрүүлсэн бас нэг зүйл нь орангутаны долоон минут тутамд зажилж тавьсан ургамлын ачаар шарх нь тав хоногийн дараа аньж, сарын дараа бүрэн эдгэсэн байна.
Эх сурвалж: bbc.com