Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.23/ ээлжит 11.00 цагийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар манай улсад 11 тохиолдол шинээр  бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 640 боллоо. Дотоодын халдварын тоо 204 болсон. Эдгээр батлагдсан тохиолдлууд өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлууд юм. Хэдийн тусгаарласан. Бид ойрын хавьтлын 883 хүнийг тусгаарлаж 39 хүнийг 3 дахь давтан шинжилгээг хийсэн. Коронавирусийн халдвар авсан иргэдийн 53% нь буюу 340 хүн эдгээд байна" гэв.