Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.24/ ээлжит 11.00 цагийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариуллаа. 

Сэтгүүлч : Манай улсын халдварын тархалтын математик тоог хэлж болох уу? Мөн хүн амын хэдэн хувь нь халдвар авах эрсдэлтэй вэ?

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : "Манай улсын хувьд хэдэн хувь нь өвчлөх вэ гэх судалгааг хийсэн. Коронавирус гарсан цагаас хойш хариу арга хэмжээг авснаар 100 гаруй тохиолдолтой байна. Олон улсын туршлагаар Монгол улс халдварын тархалтыг 55 хувь бууруулсан. Одоогийн байдлаар 70-80 хувь бууруулсан гэх судалгааны хариу гарсан. Энэ нь 3-4 дахин бууруулсан гэж үзэж байна. Хэрэв арга хэмжээ аваагүй байсан бол дотоодын халдвар 800 гаруй тохиолдол байх байсан. 991 хүнээс шинжилгээ авч тэдгээрийн дотроос 50 гаруй тохиолдлыг гаргаж авсан. Ойрын хавьтлын 7000 гаруй хүмүүсийг тусгаарлаж эрсдлээс урьдчилан сэргийлж чадсан.

Тархалтын индексээр авч үзвэл халдвар авсан нэг хүн 7 хүнд цаашлаад 23 хүнд тараах эрсдэлтэй. Манай улсын хувьд халдварын нууц хугацаа 5.2 өдөр байгаа юм" гэв.