УИХ-ын гишүүн С.Бямбацогт "12-р сарын 1-нээс хойш хөл хориог цуцлах уу үгүй юу? гэдэг асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. ЖДҮ эрхлэгчид, өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс яах вэ?" гэх асуулт асуухад
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Халдвар хэрхэн үргэлжлэхээс 12-р сарын 1-нээс хойш хатуу хөл хориог цуцлах үгүйг шийднэ. Өнөөдрийн байдлаар хөл хорио үргэлжилнэ, зогсоно гэдэг шийдвэр гаргахад эрт байна.
Халдвар голомтолсон, нийтийг хамарсан халдвар гарах уу гэдгээс хамгийн их хамаарч шийдвэр гарна. Халдвар нэмэгдээд байвал хөл хориог зогсоох боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ үед хөл хориог зогсоовол дотоодын халдвар ихсэх өндөр эрсдэлтэй." гэлээ.