Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1000 орчим самарчин байна гэж орон нутгийн иргэн мэдээлсэн бол Шадар сайд Я.Содбаатар Хүдэр суманд 680 гаруй, Мандал суманд 1600 гаруй самарчин байна гэсэн албан ёсны тоог УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ.

Ойрын өдрүүдэд цас орж, хүйтний эрч чангарч байгаа тул самарчид уулнаас бууж нутаг буцах хүсэлтээ орон нутгийн удирдлагуудад гаргасан ч коронавирусийн халдварын улмаас хот, хоорондын хөдөлгөөнийг хориглосон учир иргэд орох оронгүй, таних мэдэх айл болон эзгүй орхисон байшин амбаарт, гадаа хүртэл хоног төөрүүлж хүнд нөхцөлд байгаа аж.

Энэ асуудлыг орон нутгийн иргэд шийдвэрлэх боломжгүй бөгөөд УОК-оос чиглэл өгөхийг хүлээж буй юм. Өчигдрийн байдлаар Хүдэр сумаас 100 гаруй иргэнийг Мандал сум руу хүргэсэн байна. 

 

Таны сурталчилгаа