Гадаадын иргэн, харьяатын газраас авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын цагийн хуваариа шинэчлэн батлав.
2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын цаг 08.00 цагт эхэлж, 16.30 цагт дуусахаар өөрчлөлт хийгдээд байна. Иймд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд дээр дурдсан цагийн хуваариар үйлчлүүлж байхыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.