Ардчилсан нам анхан шатны нэгжийн дарга нар цахимаар зөвлөлдөж байна.
АН-ын 10-р их хурал цар тахлын үеийн хатуу хөл хорионы улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тиймээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж АН үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байгаа юм.
Өнөөдөр АН-ын анхан шатны нэгжийн дарга нар цахимаар хуралдаж намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийг цахимаар хийх боломжтой эсэхийг хэлэлцэж байна.
Мөн энэ цахим хуралд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцож, Ардчилсан намын сэргэлт-шинэчлэлд намын анхан шатны гишүүд түүчээлэн оролцох ёстой гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.