Цаг үеийн мэдээ

КОВИД-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан "Цар тахлаас сэргийлэх, эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо яг одоо хуралдаж байна. УИХ-ын гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд ямар ажлууд хийж байгааг тодруулахад: 

- Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хөл хорио тогтоосон үед зүүн аймгуудаас бэлтгэсэн 45 мянган ширхэг боодол өвсийг говийн аймгуудад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

- Бүх төрлийн малын тэжээлийг импорт, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн. УИХ-д өргөн барих гэж байна. 

- Тэжээлийн  хомсдол нүүрлэж, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж хивэг, тэжээлийн экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарласан байгаа.

Өвлийг өнтэй давахын тулд холбогдох шийдвэрүүдийг  шуурхай гарган ажиллаж байна" гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Таны сурталчилгаа