Цаг үеийн мэдээ

Нийслэлийн зургаан дүүргийн шахмал түлш борлуулах 73 цэгт хяналт шалгалт хийхэд 591.5тн түлшний нөөцтэй байна.

 

Шалгалтын дүнг дүүрэг тус бүрээр задалвал:

 

1. Баянзүрх дүүргийн 5,16, 17, 19, 22, 27-р хороодын нутаг дэвсгэрт байрлах 12 борлуулалтын цэгүүдэд нийт 122.5тн,

 

2. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 7, 11, 20, 22, 28, 34, 40 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 31 борлуулалтын цэгүүдэд нийт 294 тн,

 

3. Сүхбаатар дүүргийн 9, 14, 15, 17, 18, 20 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 6 борлуулалтын цэгүүдэд нийт 35тн,

 

4. Чингэлтэй дүүргийн 10, 12, 13 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 8 борлуулалтын цэгүүдэд нийт 74.5 тн,

 

5. Баянгол дүүргийн 11, 16, 22, 23 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 14 борлуулалтын цэгүүдэд нийт 53.5тн,

 

6. Хан-Уул дүүргийн 6, 7-р хороодын нутаг дэвсгэрт байрлах 2 борлуулалтын цэгүүдэд нийт 12 тн нөөц байна.

 

Шалгалтын үеэр шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч нар маск, бээлий хэрэглээгүй байсан зөрчлийг арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг зөвлөлөө гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

 

Таны сурталчилгаа