Өвөрхангай аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооноос “Эрүүл монгол хүн- Эх орны тусгаар тогтнол" сэдэвт яруу найргийн цахим уралдааныг зарласан байна.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн шүлэг, яруу найраг сонирхогчдын авьяас ур чадварыг нэмэгдүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зарласан уг уралдааныг цахим хэлбэрээр явуулах бөгөөд оролцогчид өөрийн бүтээлээ уран яруу уншсан бичлэгээ зохион байгуулагчдад ирүүлэх аж.
Мөн бүтээлийг цахим сүлжээнд нийтэлж, иргэдийн хандалт, мэргэжлийн багийн оноогоор шүүн шалгаруулах аж. Одоогоор уралдаанд 10-аад яруу найрагч бүтээлээ ирүүлжээ.