Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.25/ 11.00 цагт  коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 3301 хүнд шинжилгээ хийлээ. Манай улсад 27 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 699 боллоо. Дотоодын нийт халдвар 262 боллоо. 

Улаанбаатар-  6 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60

Сэлэнгэ- 20 тохиолдол шинээр бүртгэгдэж 144

Дорноговь аймагт- тус аймгийн Айраг суманд 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн

Дархан-Уул, Орхон аймаг, Говьсүмбэр аймгуудад шинээр халдвар илрээгүй" гэлээ.