ЭМЯ-наас ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Баянзүрх дүүрийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг "Рапид мед" эмнэлгийн байранд байрлаж байгаа хувийн эмнэлгээр 11 сарын 1-нээс хойш үйлчлүүлсэн хүмүүсийг шинжилгээ хийлгэхийг хүсэж байна. Учир нь иргэд хавьтлаа хэлэхгүй, халдвар авснаа мэдэхгүй өөрийгөө ханиад томуу туслаа гэж бодоод өвчнөө хүндрүүлэх эрсдэл байна. Мөн өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд гарах эрсдлийг үгүй болгох юм" гэв.