Цаг үеийн мэдээ

Засгийн газар хөл хориотой холбоотой асуудлаар мэдээлэл өгч,сэтгүүлчдийн асуултанд хариулж байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: 

Ойрын хавьтлыг шинжилгээгээр тогтоогдсон даруйд нь тусгаарлаж байна. Иргэд санаатай болон санамсаргүй байдлаар ойрын хавьтлаа хэлэхгүйгээр явсанаар цаг алдаж илэрч байна. Энэ байдал цөөхөн боловч халдварын хувьд маш их хор уршигтай байна. Жишээ нь Архангайн хоёр тохиолдол хөдөө орон нутагт халдвар тархах эрсдэлийг үүсгэж байна. Ойрын хавьтлаа үнэнэээр хэлсэн цаг тухай бүрт нь олж 3 удаа шинжилгээнд хамруулж байна.Амьсгалын аппаратын хувьд ХӨСҮТ-д 23 Цэргийн нэгдсэн эмнэлэгт 12, Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 аппарат аймаг, дүүргийн эмнэлгүүдэд 50 орчим аппарат нэмж суурилуулсан. Мөн 20 зөөврийн аппарат бэлэн байна. Ингээд нийт 180 орчим амьсгалын аппарат бэлэн байна. Бид 8-р сард захиалга хийсэн. Дэлхий даяар Ковид-19 халдвар өндөр байсан учир үйлдвэрүүд ажиллахгүй байсан. Ойрын хугацаанд буюу манай улсад 12-р сарын 8-нд 200 аппарат, 12-р сарын 20-нд 200 аппарат орж ирнэ. Тиймээс амьсгалын аппаратны дутагдалд бид орохгүй.