Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.03/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өгч сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

"Шүүхийн Ерөнхий Зөвлөлд Ковид-19 халдвар гарсан мэдээлэл байна. Тухайн өдөр 57 хүн ажиллаж байсан. Үүнээс 30 хүнийг нь тусгаарласан байна. Энэ талаар мэдээлэл өгөөч гэсэн асуултанд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"Бид халдварын голомтод ойрын болон дам хавьтлыг гүн судалж байгаа. 

Шүүхийн ерөнхий зөвлөлд үйлчлэгчээр ажилладаг хүнээс 11-р сарын 28-нд коронавирус илэрсэн.

Манай шуурхай хоёр баг Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ажилласан. Батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон хүнийг л тусгаарлана. 24-48 цаг тухайн хүнтэй амны хаалтгүй харьцсан, 1,5-2метрийн зайд байсан хүмүүсийг ойрын хавьтал гэж үзнэ.

Тухайн хүн  ажлын байрны 2 давхарт үйлчилдэг байсан учраас тэр хүмүүсээс л шинжилгээ авч тусгаарласан. 50 гаруй хүнээс шинжилгээ авахад одоогоор 37 хүнд халдвар илрээгүй. Тандалт судалгаа үргэлжилж байна. Албан тушаалаар ангилан ялгаж тусгаарласан зүйл байхгүй" хэмээлээ.