Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид зарим асуултад хариулт авлаа. 

"ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусний халдвар авсан уу" гэсэн асуултад 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

"ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн эмч халдвар авсан тухай мэдээлэл өчигдөр сошиалд гарсан. Би өчигдөр 11:00 цагийн албаны ёсны мэдээгээрээ ХӨСҮТ-ийн эмч өвчилсөн гэж мэдээлээгүй. Энэ мэдээ албан бус мэдээлэл. ЭМЯ өдөр бүрийн мэдээллээрээ баталгаажсан хариуг танилцуулж байгаа. Манай сүрьеэгийн эмчийн хариу эргэлзээтэй гарсан. Лабораторийн шинжилгээ, эпидомологийн асуумжаар тухайн өвчтөний шинж тэмдэг, онош тодорхойлдог. Өнөөдөр энэ хүний баталгаажуулах шинжилгээний хариу сөрөг гарсан. Тэгэхээр өвдөөгүй гэсэн үг. 

Дэлхий нийтээрээ эмч,эмнэлгийн ажилчид халдвар авах магадлал өндөр байгаа. ХӨСҮТ-ийн хэд хэдэн эмч, ажилтан халдвар авсан тохиолдол байгаа. Гэхдээ бид алдаа дутагдлаа засах, дотооддоо тавих хяналтыг нэмэгдүүлэх, камержуулах зэрэг ажилд анхаарч байгаа. 

И Март болон Баянзүрх дүүрэгт тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Цаашдаа бас томоохон худалдааны төвүүдэд тандалтын шинжилгээ хийнэ" гэлээ.