ЭМЯ-наас Орхон аймагт шинээр 1 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээллэсэн. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комиссоос мэдээлэл хүргэж байна.
АОК "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийтдээ 624 хүнд шинжилгээ хийсэн. Аймгийн хэмжээнд 26 733 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан. Энэ нь нийт хүн амын 24.5 хувийг хамруулсан гэсэн үг юм.
Манай аймгийн хувьд шинээр 1 тохиолдол бүртгэгдсэн. Тус тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүн. Тусгаарлалтын 17 дахь өдөрт халдвар илэрсэн бөгөөд ойрын хавьтал байхгүй. Хэдийн тусгаарлалтанд байсан. Нийтдээ 431 ойрын хавьтлыг ирлүүлж тусгаарлалтанд аваад байна. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 25 боллоо. Үүнээс 6 хүн эдгэж дараагийн шатанд шилжсэн" гэв.